GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Lilied тарилганы хямдрал
Гиалуроны хүчлийн найрлагатай арьсыг гүнээс чийгшүүлэх тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Энэхүү арьсны тарилга нь гиалуроны хүчил натри болон загасны ДНК найрлагатай PN зэргийг нарийн цэвэршүүлэн найруулсан бүтээгдэхүүн юм. Lilied тарилгыг арьсны жинхэнэ давхаргад тарьж өгснөөр хэт хуурайшиж өнгөө алдсан арьсыг гүнээс нь чийгшүүлж чийглэг эрүүл болгоход тусална.
Үйлчилгээний давуу тал
- Арьсыг гүнээс нь чийгшүүлэх - Коллаген нийлэгжилтийг хурдасгах - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Хялгасан үрчлээ багасгах - Арьсны чанарыг сайжруулж толигор болгох
Q & A
Q: Усан тарилгыг нэг л удаа хийлгэхэд хангалттай юу? Давтамжтай хийлгэх шаардлагатай бол хугацаа нь ямар байх вэ? A: Арьсны тарилга нь арьсанд шим тэжээл өгөх үйлчилгээ гэж ойлгож болно. Нэг удаагийн тарианаас ч тодорхой үр дүн гардаг ч, тогтмол давтамжтайгаар хийлгэвэл илүү удаан хугацаанд эрүүл, гэрэлтсэн арьсаа хадгалах боломжтой. Усан тарилгыг сард нэг удаа хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрний будаг сайн шингэхгүй байгаа хүмүүст - Хялгасан үрчлээ үүсэж, арьс нь суларч унжиж өнгөө алдсан хүмүүст - Арьсаа гүнээс нь чийгшүүлэхийг хүсдэг хүмүүст - Эдгэрэх хугацаа шаардлагагүй үйлчилгээ хийлгэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.