GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Гууны филлер
Төрөлхийн мэт дүүргэлт!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~15минут - Мэдээгүйжүүлэлт Мэдээ алдуулах тос - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Гүн тогтсон гууны үрчлээнээс болж ядарсан мөн нас ахисан мэт харагддаг хүмүүст - Инээх үед гууны үрчлээ илүү тодорч гүн болж харагддаг хүмүүст - Хацрын урд тал болон шанаа хэсгийн арьс унжиж суларснаас болж гууны үрчлээ илүү тодорч харагддаг хүмүүст - Нүүрний будаг болон арьс арчилгааны бүтээгдэхүүнээр үрчлээг нуухад хүндрэлтэй байгаа хүмүүст - Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр өөрчлөгдөхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
- Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа филлер хийлгэсэн хэсгийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.