GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
ASCE Exosome тарилга
Арьс нөхөн төлжүүлэх үүдэл эсийн тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Exosome нь үүдэл эсийн өсгөвөр шингэнийг өндөр цэвэршүүлэлт, ялгаруулалтын аргаар гаргаж авдаг бөгөөд үүдэл эсийн хамгийн гол найрлага юм. Уг тарилга нь арьсыг нөхөн төлжүүлэх, уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй. 5 төрлийн өсөлтийн вактор, 6 төрлийн пептид, 19 төрлийн амин хүчил, 4 төрлийн коэнзим, витамин, эрдэс бодис болон глутатион зэрэг олон төрлийн найрлагыг арьсанд дамжуулан өгсөнөөр арьсны нөхөн төлжилтийг хурдасгахад тусалдаг.
Үйлчилгээний давуу тал
- Коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх - Арьсны балансыг тэнцвэржүүлэх - Арьсыг гэрэлтсэн толигор болгох - Шарх, гэмтэл эдгэрэлтийг түргэсгэх - Нүхжилтийг багасгах - Мэдрэмтгий, атопи болон батгатай арьсыг сайжруулах - Арьс унжилт болон хөгшрөлтийг удаашруулах - Арьсны нөхөн төлжилтийг дэмжих - Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх
Q & A
Q1. Exosome тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A1. 1 сарын зайтайгаар хийлгэхийг зөвлөдөг ба анх удаа хийлгэж байгаа тохиолдолд дор хаяж 3 удаа давтан хийхийг зөвлөдөг. Q2. Exosome тарилга яагаад хөлдөөсөн, хатаасан нунтаг хэлбэртэй байдаг вэ? A2. Энэ нь үүдэл эсийн идэвхтэй найрлагыг өндөр агууламжаар шахаж, нягтаршуулсан хэлбэр юм. Ингэснээр удаан хугацаанд хадгалах боломжтой бөгөөд, идэвхтэй найрлагыг арьсанд илүү үр дүнтэйгээр хүргэдэг давуу талтай.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хэт хуурай арьстай хүмүүст - Атопитой хүмүүст - Арьс нь өнгөө алдаж, чийггүй болсон хүмүүст - Үрэвсэлтэй батга ихээр гардаг хүмүүст - Нүхжилт болон батганы сорвиндоо санаа зовж буй хүмүүст - Нар, тоос шороо, нарийн тоосонцороос болж арьсны хамгаалах давхарга сул болсон хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хөнгөн хөхрөлт үүсч болох бөгөөд 1–3 хоногийн дараа хэвийн болно
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.