GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE MN
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Gold PTT батга эмчилгээний багц
Батганы эсрэг 6 долоо хоногийн эмчилгээний хөтөлбөр
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Цэвэр алтны найрлагатай 140нм хэмжээтэй нано-бөөмийг арьсны гүн рүү, тосны булчирхайн үзүүр хүртэл нэвтрүүлсний дараа 800~1200нм долгионы урттай лазераар туяалж, алтны бөөмийг 65°С-аас дээш халалтад хүргэн дулааны нөлөөгөөр нян устгах замаар эмчилдэг арга юм. Энэхүү технологи нь арьсанд бараг ямар ч цочрол өгөхгүйгээр тосны булчирхайн агшилт, батганы үндсийг арилгах болон арьсны нөхөн төлжилтийг дэмжихэд тусалдаг.
Үйлчилгээний давуу тал
- Арьсны тос ялгарлтыг бууруулах - Нүхжилт агшаах - Хувийн онцлогт тохируулсан эмчилгээ - Сонгомол аргаар батганы шалтгааныг устгах
Үйлчилгээний явц
STEP 01 - Арьсны гадаргуу дээр Gold PTT-г түрхэнэ STEP 02 - Хэт авианы төхөөрөмжөөр алтны нанобөөмсийг нүхжилтийн гүнд шингээнэ STEP 03 - Лазераар тосны булчирхайг устгана
Q & A
Q. Гэрээр хийдэг арчилгаанаас юугаараа ялгаатай вэ? A. Бэлэн болоогүй батгыг хүчээр шахвал улам үрэвсэх, мөн сорви үүсэх эрсдэлтэй. Тиймээс Vands эмнэлэгт үйлчлүүлэгчийн арьсны байдлыг нарийн шалгасны дараа, дахин үрэвсэл үүсэхээс сэргийлсэн мэргэжлийн шахалт болон арьс нөхөн төлжих үйлчилгээг аюулгүйгээр хийж өгдөг. Q. Gold PTT-ийн давуу тал нь юу вэ? A. Gold PTT нь алтны бичил бөөмсийг хэт авиагаар нүхжилтийн гүнд хүргэж, лазераар зөвхөн алтны бөөмс шингэсэн нүхжилттэй хэсэгт хүрч эмчилгээ хийдэг тул арьсны бусад хэсэгт өгөх цочрол бага, тосны булчирхайд илүү үр дүнтэй нөлөөлөх давуу талтай.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Байнга үрэвсэлтэй батга гардаг хүмүүст - Өмнөх батганы эмчилгээнүүд үр дүнгээ өгөөгүй хүмүүст - Батганы эмчилгээний дараах улайлт, сорвиноос зайлсхийхийг хүсэж буй хүмүүст - Бага үнээр, үр дүнтэй батганы эмчилгээ хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэснээс 1–2 цагийн дараа нүүрээ угаах болон будалт хийх нь боломжтой.
- Үйлчилгээ хийлгэснээс хойш 3–7 хоногийн турш архи тамхи, саунд орох, хэт халуун усанд орох, хүчтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
- Гадагш гарахдаа нарны тос сайн түрхэнэ үү.
- Батга шахсаны дараа улайлт болон бага зэрэг тухгүй мэдрэмж төрөх ч удалгүй хэвийн байдалдаа орно.
- Үйлчилгээ хийлгэх хугацаанд гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэх болон гуужуулах үйлчилгээ авахгүй байхыг зөвлөж байна.